Хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг: Манай баячууд үнэхээр өлөн юм аа, хүүхдийн төлбөрийг өөрөө л төл л дөө
Хийлч Дээгий "Манай баячууд гэхдээ үнэхээр өлөн юм аа. Мөнгөтэй юм бол үр хүүхэддээ зарцуул л даа. Ингэж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг бид нараар төлүүлэн барин хөгийн баяжаад яах юм. Боломжтой байж өөрийнхөө хүүхдийн төлбөрийг өөрөө л төл л дөө. Таван жил ажиллаад тэглэгдэнэ гэж юу гэсэн ч үг юм, даварчихсан. Хуваагаад дээгүүрээ хамаг л боломж бололцоо юу байна, идэж уучих юм. Сан ман байвал цөлөмчихнө. Улсын цэцэрлэгийн хоол ундны мөнгө, ард иргэдийнх нь цалин гэж инээдтэй юм байгаа ш дээ, энэ яригдаад байгаа мөнгөнийх нь хажууд бол. Татвар даатгал аль алийг нь төлмөөргүй санагдаж байна. Тэрний оронд төлж байгаа тэр мөнгөө цуглуулж байгаад хүүхдүүдээ дагуулаад гадагшаа яваад зугаалаад ирмээр байна. Эд нарыг тэжээмээргүй байна. Бид эх орондоо хүн шиг амьдармаар байна. Бидний карманаас гараа татчихдаг болоосой. Улс төр сонирхдоггүй ч үнэхээр бухимдаад байна" хэмээжээ.