Утааны сонсгол зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдана
Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааны асуудлаар хяналтын сонсгол зохион байгуулахаар болсон. Сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахлах болсон юм. Өнөөдөр анх удаа ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг 14.00 цагаас анх удаа хуралдах товтой байна. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор агаарын бохирдлын асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн. Энэ үеэр "Тавантолгой түлш" ХХК-ийн болон Нийслэлийн ЗДТГ-ын мэдээллийг сонсож, ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.