Д. Трамп тангараг өргөснөөс хойш Пёньяны хийсэн анхны пуужингийн туршилтыг удирдагч Ким Жөн Ун удирдан явууллаа

1-р сарын 27, 2025 - 09:05
5 өдрийн өмнө
 0  59
Д. Трамп тангараг өргөснөөс хойш Пёньяны хийсэн анхны пуужингийн туршилтыг удирдагч Ким Жөн Ун удирдан явууллаа

Умард Солонгосын тал бямба гарагт стратегийн далавчит пуужин туршжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөснөөс хойш Пёньяны хийсэн анхны пуужингийн туршилтыг удирдагч Ким Жөн Ун удирдан явуулжээ. Бямба гарагт туршсан стратегийн далавчит пуужингууд 1500 км зайд нисэж, байгаа оновчтой оносон байна. Пуужингийн туршилт хөрш орнуудын аюулгүй байдалд нөлөөлөөгүй гэж KCNA мэдээлжээ. Бямба гаргийн 16:00 цагийн орчимд Умард Солонгосоос Шар тэнгис рүү олон далавчит пуужин харвасныг илрүүлсэн гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгдсэн байна.Хойд Солонгос Шар тэнгисийн зүг ХЭД ХЭДЭН пуужин хөөргөв


Далай-газар ангиллын пуужингийн туршилт нь “бүс нутгийн аюулгүй байдалтай холбоотой өөрчлөгдөж буй нөхцөл байдлыг харгалзан стратегийн хяналтын үр нөлөөг нэмэгдүүлэх” зорилготой гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ. Гадаад хэргийн яам мөн АНУ, Өмнөд Солонгосыг саяхан хийсэн цэргийн хамтарсан сургуулилалтыг шүүмжилж, Вашингтоны засаг захиргаа Умард Солонгосын бүрэн эрх, аюулгүй байдлын ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзвал ийм сургуулилалтын эсрэг хатуу хариу арга хэмжээ авах болно гэж анхааруулсан байна.


Д.Трамп пүрэв гарагт ярилцлага өгөх үеэрээ Ким Жөн Унтай дахин харилцаа холбоо тогтоох бодолтой байгаагаа илэрхийлжээ. Д.Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд талууд гурван удаа уулзсан боловч 2019 онд болсон сүүлчийн уулзалтаар цөмийн зэвсгийн асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй юм.

Share:
59

like

dislike

love

funny

angry

sad

wow