Нуурын гүнд живсэн автомашиныг 15 м-ийн гүнээс татан гаргалаа

1-р сарын 27, 2025 - 08:58
5 өдрийн өмнө
 0  17
Нуурын гүнд живсэн автомашиныг 15 м-ийн гүнээс татан гаргалаа

Чойбалсан сумын нутаг дахь Хөх нуурт 11 дүгээр сард бага оврын ачааны машин цөмөрч осолдсон юм. Тэгвэл энэ сарын 19-21-ний өдрүүдэд нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу Зүүн бүсийн төв Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн бүлэг ажиллаж, 15 м-ийн гүнээс машиныг гаргажээ.Долоо хоногийн өмнөх байдлаар Хэрлэн гол 74-77 см байгаа нь өмнөх оны мөн үеэс 10 см орчмоор нимгэн, Улз гол 64-74 см байгаа нь өмнөх оны мөн үеэс 2-46 см-ээр нимгэн, Халх гол 69-74 см байгаа нь 2-4 см-ээр нимгэн, Буйр нуур болон Хөх нуур 75-79 см зузаан мөстэй байгаа нь өмнөх оны мөн үеэс 11-25 см-ээр нимгэн байгаа юм. Тиймээс ард иргэдийг зам товчлохын тулд гол нууруудын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулсаар байна. 

Share:
17

like

dislike

love

funny

angry

sad

wow