Б.Болдсайхан эмчийн хүү Б.Онон нь ч бас эмч болжээ

1-р сарын 27, 2025 - 09:25
5 өдрийн өмнө
 0  21
Б.Болдсайхан эмчийн хүү Б.Онон нь ч бас эмч болжээ

Б.Болдсайхан эмчийн хүү Б.Онон нь ч бас эмч болжээ. Ингэснээр гурван үеэрээ эмч болж буй юм байна. Б.Болдсайхан эмчийн аав Бундан Монголын эрүүл мэндийн салбарт домог болон мөнхөрсөн хүн билээ. Зүрхний мэс засалч, Анагаах ухааны доктор, Гавьяат эмч Б.Болдсайханы аав Ц.Бундан Монголд зүрхний мэс заслыг бий болгосон, Төрийн соёрхолт эмч байсан. Монголын анагаах ухааны салбарт, дамаа нарийн мэс заслын талбарт Ц.Бундангийн оруулсан хувь нэмэр асар их. Тэрээр яг л одоогийн Б.Болдсайхан шиг, тухайн үедээ хот, хөдөөгийн сургууль, цэцэрлэгийн 40 мянга хүүхдийг үзэж оношилж, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд эмчилгээ хийж байсан. Түүний гавьяа, зүтгэлийг үнэлж, П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлгийн даргын 2004 оны 339 тоот тушаалаар тус эмнэлгийн зүрхний мэс заслын тасгийг Монгол Улсын төрийн шагналт, Анагаах ухааны доктор, профессор Ц.Бундангийн нэрэмжит болгон үйл хэрэг, нэрийг нь мөнхжүүлсэн билээ.

 Б.Болдсайхан  Анагаахын сургууль дөнгөж төгссөн залуухан эмч ийн Төгрөг сумын эмнэлгээс ажлын гараагаа эхэлж, дараа нь Дорноговьд, Завханы Тэлмэнд ажиллаж, дараа нь П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын тасагт ажилласан байдаг. Тэрбээр хэлэхдээ“Залуу байхад зүрхний төрөлхийн гажигтай 2,3,4,5-тай жаахан хүүхдүүдэд хагалгаа хийгээд, цоо эрүүл болгоод эмнэлээс гаргахдаа “хуримдаа уриарай” гэдэг байсан. Тэгтэл нээрээ л 10, 20, 30 жилийн дараагаас хуримдаа урьж эхэлдэг юм билээ. Тэр үнэхээр сайхан мэдрэмж” гэж  хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байдаг.  Б.Болдсайхан 2020 онд “Зүрх мартахгүй” төслийг эхлүүлсэн. Зорилго нь алслагдсан аймаг, сумдаар тойрч зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд газар дээр нь үзлэг, эмчилгээ хийж, 2026 он гэхэд зүрхний төрөлхийн гажигтай 1000 хүүхдийг үнэ төлбөргүйгээр бүрэн эмчлэхээр ажиллаж байгаа. Яг аав шигээ. Төслийнхөө хүрээнд “Бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэе” гэх уриалга гаргаж, зүрх бүхэнд амьдрал бэлэглэхээр үлгэрлэн зүтгэж буй.

Share:
21

like

dislike

love

funny

angry

sad

wow