БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёлыг бослого үймээнд уриалсан хэмээн яллагдагчаар татлаа
Өмнөд Солонгосын прокурорууд Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 12 дугаар сард болсон Цэргийн онц байдал зарласан нь олон нийтийг бослого үймээнд уриалсан явдал хэмээн түүнийг өчигдөр буруутгаж, яллагдагчаар татжээ.
Өнгөрсөн бямба гарагт түүнийг Сөүлийн шүүхээс цагдан хорих хугацааг нь сунгах хүсэлтийг хүлээж аваагүй тул прокурорууд даваа гарагаас өмнө түүнийг яллаж амжихгүй бол суллах болоод байсан билээ. Болсон үйл явдалтай холбоотойгоор БНСУ-ын сөрөг хүчин болох Ардчилсан намын хэвлэлийн төлөөлөгч Хан Мин Су хэвлэлийн бага хурал дээр “Босогчдыг толгойлсон хүнийг эцэст нь нэг шийтгэх нь” хэмээн мэдэгдсэн юм. Тус улсын Үндсэн хуулийн шүүх Юн Сок Ёлыг ерөнхийлөгчийн албан тушаалаас нь албан ёсоор буулгах уу эсвэл түүнийг эргүүлэн албан тушаалд нь аваачих уу гэдэг хүндхэн сорилттой тулаад байна. Юн Сок Ёл өөрийг нь эрүүгийн хуулиар яллахыг үл зөвшөөрсөн юм.
Өнөөдрийн байдлаар засгийн газрыхаа эрхийг булаах гэж оролдсон, энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тусласан гэх үндэслэлээр тус улсын Батлан хамгаалахын сайд мөн цэргийн командлагч нарын хамт шүүгдэх юм.