Ээлжит бус чуулганаар Д.Цогтбаатар гишүүний бүрэн эрх, УИХ-ын нөхөн сонгууль зэрэг цаг үеийн асуудлыг хэлэлцэнэ

1-р сарын 27, 2025 - 08:08
4 өдрийн өмнө
 0  26
Ээлжит бус чуулганаар Д.Цогтбаатар гишүүний бүрэн эрх, УИХ-ын нөхөн сонгууль зэрэг цаг үеийн асуудлыг хэлэлцэнэ

УДШ-ээр Хөгжлийн банкны хэргээр гэм буруутай нь тогтоогдсон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хэлэлцэгдэхгүй сар гаруй болсон. Энэ асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх нь бараг тодорхой болсон. Харин ээлжиь бус чуулганы тов одоохондоо гараагүй байна. 

 УИХ-ын тухай хуулиар, Ж.Бат-Эрдэнэ даргатай Төрийн байгуулалтын байнгын хороо Д.Цогтбаатарын асуудлыг хэлэлцэх заалттай. УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага үүсчээ. Ээлжит бус чуулганаар Д:Цогтбаатар гишүүний бүрэн эрх, УИХ-ын нөхөн сонгууль зэрэг цаг үеийн асуудлыг хэлэлцэх аж.

УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар Дээд шүүхийн 2024 оны арванхоёрдугаар сарын 11-ний тогтоолоор ял шийтгүүлсэн. Өөрөөр хэлбэл,түүний УИХ-ын гишүүний бүрэн эрх 2024 оны энэ өдрөөр дуусгавар болсон юм.


Гэвч  УИХ-ын холбогдох байнгын хороод энэ асуудалд  тайлбар өгөхөөс татгалзаж, “Дээд шүүхийн тогтоол УИХ руу албажиж буюу цаасаар ирээгүй” хэмээн шалтаг хэлж байгаа. Улсын Дээд шүүхийн тогтоол эцсийнх, шийдвэр гарсан цаг минутаас эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх учиртай. Тиймээс хүссэн хүсээгүй УИХ хууль журмаа дагаж, ДЦогтбаатарын сонгогдсон Хангайн бүсийн нэгдүгээр тойрогт нөхөн сонгууль болох нь тодорхой болоод байна.


УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлд “…Нөхөн сонгууль явуулах, орон гарсан суудлыг нөхөх” тухай заасан. Гол зарчим нь жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүний бүрэн эрх  хугацаанаасаа өмнө дуусвал ард нь бичигдсэн нэр дэвшигч УИХ-ын гишүүн болдог. Харин тойрогт нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг эгүүлэн татсан тохиолдолд заавал тухайн тойрогт нь нөхөн сонгууль явуулах хуультай. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 77.2-т Энэ хуулийн 4.3.1-д заасан сонгуулийн тойрогт нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүний орон гарсан, мөн энэ хуулийн 77.1-д заасны дагуу сонгогдсонд тооцох дараагийн нэр дэвшигч үлдээгүй бол нөхөн сонгууль явна" гэж заасан байдаг.

Share:
26

like

dislike

love

funny

angry

sad

wow