Б.Бат-Эрдэнэ олон улсын чөлөөт бөхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Яшар Догу, Вехби Эмре, Хамит бар нарын нэрэмжит олон улсын тэмцээний гурав дахь өдрийн медальтнууд тодорсныг Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Энэ өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөл эхэлж 57-65-74-86-97 кг-ын барилдаан зохион байгуулагдсан юм.
Тус барилдааны 86 кг-ын жинд Монголын тамирчин Б.Бат-Эрдэнэ барилдаж, мөнгөн медаль хүртжээ.
Тодруулбал олон улсын чөлөөт бөхийн тэмцээний 86 кг жинд
1. Хади Бахтиар Вафайпур (Иран)
2. Бат-Эрдэнэ Бямбасүрэн(Монгол)
3. Бобур Исломов (Узбекистан)
3. Юдай Такахаши (Япон) тус тус байр эзлэв.