CU дэлгүүрийн ажилтан руу сүх далайн танхайрсан иргэнд 15 хоног баривчлах шийтгэл оноожээ
Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “CU” дэлгүүрийн ажилтан руу сүх далайн танхайрсан хэрэг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гарсан. Иргэн “М”-ийн сүх гарган худалдагчийг айлган сүрдүүлж, танхайрсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулжээ. Тус хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шүүхээс М-д 15 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.