''Урт цагаан''-ны суурин дээрх цэцэрлэгт хүрээлэнгийн ажил гуравдугаар сард эхэлнэ
“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн.
Өнөөдрийн байдлаар далд зогсоолын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Харин хүрээлэнгийн тохижилтыг ирэх гуравдугаар сард эхлүүлэх юм.
“Урт цагаан"-ы суурин дээр нийт таван блок далд гарааш бүхий цэцэрлэгт хүрээлэн барина. Өнөөдрийн байдлаар 109 машины зогсоолтой далд гараашны төмөр, бетон бүтээцийн ажлыг бүрэн дуусгасан буюу нийт ажил 95 хувьтай байна. Цэцэрлэгт хүрээлэнг дулаарч эхлэхээр буюу гуравдугаар сараас барихад тохиромжтой гэнэ. Тиймээс ирэх гуравдугаар сараас ногоон байгууламж, явган хүний зам, усан оргилуурыг хийж эхлэх аж.