Говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно

5-р сарын 5, 2024 - 08:50
8 сарын өмнө
 0  22
Говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2024 оны  05-р сарын 05-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ.  Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө 16-18 хэм дулаан байна.


2024 оны 05 сарын 06-наас 2024 оны 05 сарын 10-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 7-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 6-нд Алтайн уулархаг нутгаар, 7-нд нутгийн зарим газраар, 8-нд говь, тал хээрийн нутгаар, 9-нд нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 7-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-9-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

 

Share:
22

like

dislike

love

funny

angry

sad

wow