Чуулганы хуралдааныг хамгийн олон удаа тасалсан УИХ-ын гишүүн Х.Баттулга, С.Лүндэг нарт ЁЗДБХ-ноос дуудах бичиг явуулжээ
УИХ-ын намрын чуулганы хуралдаанд хамгийн олон удаа оролцоогүй гишүүдээр Х.Баттулга, С.Лүндэг нар нэрлэгдсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Лүндэг 11 удаагийн чуулганы хуралдаанд нэг ч суугаагүй бөгөөд есөн удаагийн хуралдаанд эмнэлгийн чөлөөтэй байсан бол хоёрт нь тасалжээ. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувьд чуулганы хуралдааны нэгд нь л суусан бөгөөд гуравт нь эмнэлгийн чөлөөтэй байж, долоон удаа тасалжээ. Тэгвэл УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос Х.Баттулга, С.Лүндэг нарт байнгын хорооны хуралд дуудах албан бичиг явуулсан байна.