Хөвсгөл аймгийн Засаг даргаар П.Лхагважавыг томиллоо
Хөвсгөл аймгийн Засаг даргаар П.Лхагважавыг батламжилжээ.
Тус аймгийн ИТХ-ын 01 дүгээр тогтоолоор төлөөлөгч Пилжээгийн Лхагважавыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, 100 хувийн саналаар сонгожээ.
ИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилж, өчигдөр батламжилсан байна.
Тодруулбал, Аймгийн Засаг даргад МАН-аас нэр дэвшүүлээгүй бөгөөд АН-ын намын бүлгээс П.Лхагважавыг нэр дэвшүүлж хурлын төлөөлөгч нарын 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болсон юм..
Пилжээгийн Лхагважав нь 1970 онд Цэцэрлэг суманд төрсөн. 1987-1989 онд Дархан хотын Усны аж ахуйн техникум төгсөж 1989-1991 онд Дорноговь аймгийн Зүүнбаянд цэргийн алба хаасан.
1991-1993 онд Хөдөө аж ахуйн коллежийг Усжуулалтын ажлын механикжуулагч мэргэжлээр, 1993-1995 онд ХАА-н дээд сургуулийг Агромелиорацийн инженер мэргэжлээр суралцаж төгссөн.
1995-1997 онд Цэцэрлэг сумын Рэнчинжугнай компаний дэд захирал, 1997-2000 онд Цэцэрлэг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, 2001-2004 онд Хөвсгөл аймгийн АН-ын улс төрийн ажилтан
2004-2016 онд Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар 12 жил ажилласан
2017-2023 онд АН-ын ХЭГ-ын дарга
2021 оноос Хөвсгөл Ус суваг ХХК-ийн гүйцэтгэх захирал
2004-2008 онд аймгийн ИТХ-д төлөөлөгч, АН-ын олонхын бүлгийн дарга
2020-2024 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн намын хорооны гишүүн, тэргүүлэгчээр тус тус сонгогдон ажиллаж байна.