Ази тивийн хүчирхэг лигүүдтэй МОНГОЛЫН САГСЧИД өрсөлдөнө

1-р сарын 25, 2025 - 10:12
6 өдрийн өмнө
 0  7
Ази тивийн хүчирхэг лигүүдтэй МОНГОЛЫН САГСЧИД өрсөлдөнө

Ази тивийн хүчирхэг лигүүдийг эгнээндээ нэгтгэсэн “East Asian Super League”-гийн 2025-2026 оны улиралд Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн аварга багийг оролцуулах болсныг  зохион байгуулагчид зарлалаа. Энэхүү лигт Азийн сагсан бөмбөгийн хүчирхэг орнууд болох Япон, БНСУ, Тайвани, Филиппин, Макао, Хонгконг зэрэг улсын лигийн аварга багууд өрсөлддөг .



Монголын сагсан бөмбөгийн 2024-2025 оны буюу энэ улирлын аваргаар тодорсон баг энэ оны есдүгээр сард эхлэх Зүүн Азийн супер лигт өрсөлдөх юм. “East Asian Super League” нь Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн хамтын ажиллагаатай лиг юм. Нэг баг нэг улиралд хэсгийн шатанд зургаан тоглолт хийх ба үүнээс гурвыг нь өөрийн талбайд, гурвыг нь зочлон тоглоно.



Тус лигийн тоглолтыг 18 оронд шууд дамжуулдаг ба нэг тоглолтыг найман сая үзэгч үздэг байна. Энэ хэрээр Монгол Улсаа олон улсын түвшинд сурталчлах таатай боломж гарна. Тус лигийн тэмцээний албан ёсны хуваарь ирэх зургаадугаар сард тодорхой болох бөгөөд есдүгээр сараас лигийн тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд эхэлнэ.

Share:
7

like

dislike

love

funny

angry

sad

wow