Сүхбаатарын талбайд ''Засгийн газар огцор'' иргэдийн жагсаал үргэлжилж байна

1-р сарын 11, 2025 - 14:06
3 цагийн өмнө
 0  12
Сүхбаатарын талбайд ''Засгийн газар огцор'' иргэдийн жагсаал үргэлжилж байна

Сүхбаатарын талбай дээр  "Засгийн газар огцор" эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна. Өдрийн 13:00 цагийн байдлаар төв талбай дээр 2000 гаруй хүн цугласан гэх мэдээлэл байна.“Эрх чөлөөний эвсэл” намынхны уриалсан “Зас­­гийн га­­­зар огцор” нэртэй жагсаал төв талбайд эхэллээ. Жагсаалд оролцогчид "Засгийн газар огцор" хэмээх лоозон барьжээ. Жагсаалын хүрээнд Засгийн газрыг огцруулах санал гаргуулахаар УИХ-ын 33 гишүүнд албан бичиг хүргүүлсэн аж.

Иргэдийн зүгээс Засгийн газрыг ажлаа хийж чадахгүй байна. Учир нь тог цахилгааны мөнгө нэмэгдэж, татвар хураамж нэмэгдэж байгаа нь иргэд амьдрах нөхцөлгүй болж байгаа тул бусад иргэдээ ч ирж нэгдэхийг уриалж байв. Мөн "Улаанбаатарын утаа, түгжрэл иргэдийн эрүүл, амьд явах эрхийг зөрчиж байна. Өөрсдийнхөө төлөө бид өөрсдөө тэмцэх ёстой зэргээр байр сууриа илэрхийлж байлаа.No description available.Харин энэ жагсаалыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж  “Төлбөртэй жагсаал” гээд мэдэгдэж. Жагсаалыг Дотоодын цэргийн коммандлагч Р.Чингис  санхүүжүүлж байгаа хэмээн хэлсэн. Ингэж мэдэгдснээсээ нэг хоногийн дараа Р. Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Share:
12

like

dislike

love

funny

angry

sad

wow