Э.Эрдэнэбаяр улсын хошой аварга боллоо
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 90, -100, +100, эмэгтэйчүүдийн 57кг, 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д Парисын оролцогч тамирчин, ОУХМ Э.Эрдэнбаяр түрүүллээ. Ингэснээр тэрбээр улсын хошой аварга болж байна. Мөнгө, хүрэл медаль хүртсэн Л.Энхдөл, А.Өсөхжаргал нарын хувьд улсын аваргын анхны медаль нь юм.
Хэнтий аймгийн тамирчин О.Уранбаярын хувьд улсын аваргын нэг мөнгө, гурван хүрэл медальтай болж байна.