Т.Санчир: Шигшээ багийн нэрийн өмнөөс ахиж талбайд гарахгүй, дасгалжуулагч бид хоёрын асуудал үүгээр дуусаг
ОУХМ Т.Санчир өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “Шигшээ багийн залуусдаа амжилт. Дараагийн шатанд шалгарна гэдэгт итгэлтэй байна аа. Хэн байх байхгүй нь чухал биш байх. Гол нь эв нэгдэл багийн ойлголцол чухал гэж боддог. Зөндөө хүмүүс надаас асууж байна. Бид нар тамирчид болохоор сонгох шийдвэр гаргах тал дээр эрх бүхий хүмүүс биш. Талбай дээр чадах бүхнээ л хийж шигшээ багийнхаа төлөө тоглодог. Ерөнхий дасгалжуулагч бид хоёрын асуудал үүгээр дуусаг. Манай шигшээ багийн залуусыг олон тэмцээн уралдаан хүлээж байгаа. Надтай үл ойлголцоод хамтарч ажлаад амжилт гаргана гэж худлаа байх. Шигшээ багийн нэрийн өмнөөс дахиж талбайд гарахгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна” гэлээ.