ҮСХ: Улсын хэмжээнд инфляц 9 хувьтай гарлаа
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 12 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.0 хувь, өмнөх сараас 1.2 хувиар өссөн байна. 2024 оны 12 дугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 8.7 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 9.1 хувиар, барааны бүлгийн үнэ 7.1 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 15.2 хувиар өсжээ.
Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.9 нэгж хувиар (32.2%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.8 нэгж хувиар (53.3%) өссөн нь нөлөөлсөн байна.