Баллонтой шингэрүүлсэн хий, цахилгааны утас шатаж байсныг унтраажээ
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд бетон зуурмагийн үйлдвэрийн өрөөнд гал гарч байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 11:52 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 3х6 метрийн хэмжээтэй сэндвичэн барилгын ус халаах өрөөнд 5 литрийн баллонтой шингэрүүлсэн шатдаг хий болон цахилгааны утас шатаж байсныг ажиллаж унтраасан