Хамгаалалтын хувцасгүй 7 настай хүү уралдаанд орж, мориноосоо чирэгдэн амиа алджээ
Завхан аймгийн Тэс суманд долоон настай хүү Үндэсний баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд унаж явсан мориноосоо чирэгдэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тухайн үед стандарт шаардлагыг хангасан хувцас хэрэгсэл өмсөөгүй байсан бөгөөд тархи нугасны гэмтэл авсны улмаас амь насаа алдсан байна. Улмаар түүнийг хамгаалах хувцас хэрэгсэлгүйгээр морь унуулж уралдаанд оролцуулсан төрсөн аав 39 настай малчин Х-ийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн юм.