Чаргаар хүүхэдтэйгээ хамт гулгаж байсан эмэгтэй сараалжин хашаа мөргөж, нас баржээ
Сараалжин хашаа мөргөж нас барсан харамсалтай осол энэ сарын 21-ний өдөр бүртгэгдсэн байна. Ингэхдээ хүүхэдтэйгээ хамт чаргаар гулгаж байсан 46 настай эмэгтэй хашаа мөргөсний улмаас нас барж, хүүхэд нь ГССҮТ-д хүргэгдсэн байна.
Тодруулбал, Энэ хэрэг энэ сарын 21-ний өдрийн 14.00 цаг орчимд СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах цанын баазад чаргаар гулгаж байсан эмэгтэй сараалжин хашаа мөргөсөн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Нэг хүүхэд эмнэлэгт хүргэгдэж, нэг хүн нас барсан аж.