“Зайрмаг” нуурын мөс цөмөрч ачааны автомашин суужээ
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Бичигт багийн “Зайрмагийн нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 168 км, сумын төвөөс баруун хойд зүгт 18 км/ “Зайрмаг” нуурын мөс цөмөрч ачааны автомашин суусан тухай дуудлагыг 12 дугаар сарын 24-ний өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Даланжаргалан сумаас Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан иргэн Х-гийн “Dayun CGC4250” загварын ачааны автомашин нуурын эргээс 60 метр зайд мөс цөмөрч 1.8 метрийн гүнд суусан байсныг ажиллан зүтгүүрээс чиргүүл хэсгийг салгаж, ажиллагааг 17:45 цагт түр зогсоосон. Татан гаргах ажиллагааг үргэлжлүүлнэ.