Д.Цогтбаатар: Би УИХ-ын гишүүнээсээ татгалзахгүй

12-р сарын 26, 2024 - 09:37
13 цагийн өмнө
 0  12
Д.Цогтбаатар: Би УИХ-ын гишүүнээсээ татгалзахгүй

Хөгжлийн банкны шүүх хурал дуусч, шүүх шийдвэрээ гаргасан. Ингэхдээ хэд хэдэн УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөх үү гэдэг асуудал үүсээд буй. Хөгжлийн банкны хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар энэ талаараа тайлбар өгсөн юм.

Тэрбээр хэлэхдээ “Би УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны  дагуу  нэр дэвшихдээ шүүхийн байгууллагаас бүх шийдвэрээ аваад Сонгуулийн хороонд хүргүүлсэн. Дээд шүүхийн бичиг албан ёсоор ирэх байх, надад бол албан ёсоор ирсэн бичиг алга байна. Хуулийн дагуу асуудал шийдэгдээд явах байх. Би тангараг өргөхдөө Үндсэн хууль зөрчихгүй, өргөсөн тангарагтаа үнэнч байна гэж тангараг өргөсөн. Тангараг өргөснөөс хойш би ямар нэг хууль зөрчөөгүй. Би гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах өргөдөл өгөхгүй” гэсэн тайлбар өгөөд байгаа юм.

Share:
12

like

dislike

love

funny

angry

sad

wow