Ц.Элбэгдорж: Ерөнхий сайдад хандаж хэлье. Эрх чөлөөтэй, Эх оронтойгоо байх эрхийг ард түмэндээ үлдээгээч!

5-р сарын 10, 2024 - 10:13
7 сарын өмнө
 0  95
Ц.Элбэгдорж: Ерөнхий сайдад хандаж хэлье. Эрх чөлөөтэй, Эх оронтойгоо байх эрхийг ард түмэндээ үлдээгээч!

Үндэсний баялгийн сангийн хуримтлалын санг албан ёсоор нээж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар цан цохьсон. Тэгвэл энэ үйл явдалтай холбогдуулан  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийлсэн байна.

Ингэхдээ, "


Энэ бүр Монголын дон дээр суух хэрээ боллоо шүү. Бидэнд итгэж найдаж байсан хүмүүсийн нүдэнд хуруугаа дүрэв. Хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын боломжит хамтрагчид гасалж, муу үгээ олохгүй байна. Хийсэн тохирсон гэрээ хэлцэл, хууль дүрэм юу болов. Бодлого хуулиа өөрчлөх бол урьдчилж мэдэгдэнэ, санал хүсэлт сонсоно, авна гэсэн яасан бэ. Хурал уулзалт, айлчлал зочдод өгсөн амлалт уриалга, хэлсэн ярьсан чинь хуурамч худал байсан юм уу.

Олон хүн ингэж асууж байна. "Танайхыг гэх нэр нүүргүй боллоо" гэж ярьж байна. Түүний цохьсон цан Монголд одоогоор ямар үр дүн авч ирэв ээ. 1911 оноос хойш хөөцөлдсөн гуравдагч талыг гол гаргалаа. Улс орноо хөршийнхөө "хөлстэй суга" руу хүссэнээр нь лав чихэж өглөө.


 "Дотоод хөрш" гэх доромжлолд нь толгой дохиж ноён урваач, нохой шарваачийг харууллаа. Улсынхаа тусгаар тогтнол, бие даасан байдлыг улам эмзэг болголоо. "00" Ерөнхий сайдад хандаж хэлье. Эрх чөлөөтэй, Эх оронтойгоо байх эрхийг ард түмэндээ үлдээгээч" гэв.

Share:
95

like

dislike

love

funny

angry

sad

wow