УИХ: ''Орано майнинг'' компанитай байгуулах гэрээний төслийн талаар хэлэлцэнэ
УИХ-ын чуулган өнөөдөр хуралдана. Хуралдаанаар Монгол, Францын хамтарсан "Бадрах энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч "Орано майнинг" компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
- Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүн 2024.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлт /Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох юм.