Сураггүй болсон 33 настай эрэгтэйг эрэн хайж байна
Дорнод аймагт гэрээсээ гараад сураггүй болсон 33 настай эрэгтэй Х-г эрэн хайж байна.
Баян-Уул сумын Улз багт тус сумын харьяат иргэн Х нь өчигдөр орой 17:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон байна. Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах хүсэлтийг цагдаагийн байгууллагаас орой 20:45 цагт ирүүлжээ.
Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын 53 дугаар ангийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагчид сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг 21:20 цагаас эхлүүлж 23:45 цаг хүртэл зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Иймээс өнөөдөр 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлжээ.