Жүжигчин Д.Баттөмөр сар шинийн баярын өмнө Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнахаар болжээ
Даунтай хүүхдийн талаар өгүүлэх "Трио" кино дахин нэг олон улсын наадмаас шагнал хүртжээ. Тодруулбал, “Трио” уран сайхны киноны найруулагч, жүжигчин Д.Баттөмөр АНУ-ын "Seattle Filmmaker Awards" наадмаас "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагнал хүртсэн билээ. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Трио киноны ес дэх навч, АНУ-ын Seattle Filmmaker Awards наадмын "Шилдэг эрэгтэй жүжигчин боллоо. Триочуудаа дахиад зөндөө олон навч, шагнал, наадам биднийг хүлээж байна. Чүү чүү" хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байв. Тэгвэл Жүжигчин Д.Баттөмөр /Батаа/-ийг Сар шинийн баярын өмнө Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнахаар болсон байна.