С.Цэнгүүн: Харийн дарангуйлал орж ирэх нь гэж айдаст автуулж төсөл гацаадаг жишиг байсаар байна
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал үргэлжилж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор намын бүлгийн гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн хэлэхдээ
“Айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр асуудлыг бодит байдлаас нь холдуулаад “Хятадын дарангуйлал ирэх гэж байна” гэх мэт гүтгэлэг тарааж, олон нийтийг турхирах нөхцөл үүсгэж буй нь байж боломгүй үйлдэл юм. Цахилгаан станц барих юм бол Монголд China town бий болно гэж дайрсаар байгаад энэ төслүүдээ гацааж байсан. Харийн дарангуйлал орж ирэх гээд байна гэх айдаст автуулж байгаад төслөө гацаадаг жишиг байсаар байна. Ингэж гацаасан хүмүүс өнөөдөр ч Төрийн ордонд, УИХ-д бий.
Бид попролоор улсаа удирдуулаад байж болохгүй. Монгол Улс хөгжих ёстой, том төслүүд урагшлах ёстой. Монголд бодит нөхцөл байдлыг хэлэхээс, дуугарахаас айхаа байсан эрүүл ухаантай хүмүүс олон байдаг. Бид реформуудаа зоригтойгоор хөдөлгөөд явна” гэдгээ илэрхийлсэн юм.