Хаврын чуулганыг баасан гарагт нээнэ
2020 оны сонгуулиар байгуулсан УИХ-ын отгон чуулганыг ирэх баасан гарагт нээх гэж байна. Тодруулбал, УИХ-ын хаврын чуулганы нээлт энэ сарын 15 буюу баасан гарагт нээх юм.
УИХ-ын тухай хуулийн 18.1-д "Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18.2-д ээлжит чуулганыг нээх өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээнэ" гэж заасан байдаг.
Энэ удаагийн парламентын хамгийн "отгон" хаврын чуулган энэ сарын 15-ны баасан гарагт нээлтээ хийх гэж байна. Хаврын чуулганы хугацаанд 3-4 сонсгол зохион байгуулахаар яригдаж буй. Тодруулбал,
-Нийслэлийн газар олголттой холбоотой авлига, хээл хахуул
-Уул уурхайн лиценз олголт
-Ногоон автобусны хэрэг
-Эмийн үнийн өсөлт, чанар стандартын асуудлаар түр хороод сонсгол зохион байгуулах хүлээлттэй байгаа. Энэ удаагийн чуулган 76 гишүүний бүрэлдэхүүнтэй хамгийн сүүлийн чуулган юм.