Уулзваруудын гэрлэн дохио цахилгааны хязгаарлалтад өртөв
Уулзваруудын гэрлэн дохио цахилгааны хязгаалалтад өртөж иргэдийг бухимдуулж байна. Үүнээс болж түжрэл үүсэж зам тээврийн зөрчил гарч байна. Сонгинохайрхан, Хан уул дүүргийн зарим хороонд цахилгааны хязгаарлалт хийсэн нь ийнхүү гэрлэн дохионд нөлөөлсөн байна. Харин үүнийг ЗХУТ-өөс тайлбарлахдаа "Цахилгаан түгээх станцаас хийж буй цахилгааны хязгаарлалттай холбоотойгоор уулзвар, гудамж замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионууд унтарсан. Цагдаагийн алба хаагчид шуурхай зохицуулалт хийж ажиллаж байна" хэмээсэн юм. Энэ байдал хэр удаан үргэлжлэхийг хэлж чадах хүн байхгүй байна.