Замын-Үүдээр 100 вагонцистерн дизель түлш орж ирсэн гэх мэдээллийг өглөө
Замын-Үүдийн Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжаар өнөөдөр 100 вагонцистерн дизель түлш орж ирсэн байна. Энэ тухай Замын-Үүд дэх Хилийн Боомтын захиргааны төлөөлөгч мэдээлсэн юм. Замын-Үүдийн Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжаар 49 вагонцистерн дизель түлш өчигдөр орж иржээ.