15-30 насныхны амиа хорлолт өндөр байна
Монгол Улсад өнөөгийн байдлаар 15-30 насныхны амиа хорлолт өндөр байна.
Сургуульд суурилсан судалгаагаар суралцагчдын 30 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох бодолтой, 10 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийж байсан гэнэ.
Иймд ажлын байр, сургууль, гэр орон, олон нийтийн бүхий л орчинд хувь хүний сэтгэл зүйг дэмжсэн сайн сайхныг бий болгохын тулд бүх түвшиндээ хамтран ажиллах шаардлагатай" хэмээн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан хэлсэн юм. Тэрбээр “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яам хамтран “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн зохион байгуулах үеэр дээрх судалгааг дэлгэсэн юм.