Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг 461-р хорих ангид хорилоо

10-р сарын 24, 2024 - 22:31
2 сарын өмнө
 0  213
Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг  461-р хорих ангид хорилоо

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг өнөөдөр АТГ-аас саатуулжээ. Өнөөдөр 18.00 цагийн үед түүнээс байцаалт авч байгаад Цагдан хорих 461 дүгээр анги руу авч явж хорьсон байна.


Хойшлуулашгүй ажилагааны хүрээнд ийн таслан сэргийлэх арга хэмжээг авчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг  48 цагийн хугацаатай цагдан хорьж байгаа юм байна. Хориг хугацааг нь үргэлжлүүлэх эсэхийг шүүх шийдэх аж. Түүнийг ЭХТА-ийн 22.1.3 дах хэсэг зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Тус зүйл ангид “Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон" гэж заасан байдаг.


 Н.Баяртсайхан нь УИХ-ын гишүүн болон Сангийн сайдаар ажиллаж байсан нэгэн юм. Мөн тэрбээр 2016 оноос хойш 2019 хүртэл Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ.

Share:
213

like

dislike

love

funny

angry

sad

wow