Д.Дэлгэрсайхан: Өөрийн хаяг дээр хэдэн хүн байгааг хамгийн хялбар танилцах бололцоог олголоо
УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан: Улсын бүртгэлийн нэгдсэн мэдээллийн санд иргэдийн итгэх итгэл эргэлзээгүй байх талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар шийдлийг танилцууллаа.
Тэрээр "Бид өмнө нь e-mongolia системээр цахимаар, хамгийн ойролцоо нэгж дээрээсээ улсын бүртгэлийн ажилтнаас мэдээллээ шалгадаг байсан. Нөхцөл байдалтай холбогдуулаад Улсын бүртгэлийн байгууллагаас ямар арга хэмжээ авч ажилласан бэ гэхээр burtgel.gov.mn сайт руу ороод иргэний байнга оршин суугаа хаягийн мэдээлэл гэдэг цэс байгаа. Тэр цэсээр ороод бүртгэлийн дугаар, эсвэл регистрийн дугаараараа Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаа өөрийн хаяг дээр хэдэн хүн байгаа вэ гэдэг мэдээлэлтэй хамгийн хялбар байдлаар танилцах бололцоог олголоо.
Энэ нь ямар учиртай вэ гэж. Өөрөөр хэлбэл иргэд маань над дээр олон хүүхэд байна, миний хүүхэд хасагдсан байна гэдэг эргэлзээтэй мэдээлэл хэд хоног явсан. Тэгвэл энэ сайт нь албан ёсны сайт учраас Улсын бүртгэлд манай мэдээлэл ямар байгаа юм бэ гэдгээ мэдэх юм" гэв.