25,000 га талбай өртсөн ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ 19:36 цагт бүрэн унтраажээ
Сүхбаатар аймгийн Асгат суманд түймэр гарчээ. Тус сумын “Өлзийт” багийн "Өндөр майнт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км-т, сумын төвөөс урд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан байна. Энэ тухай дуудлагыг 2024.10.24-ний өдрийн 17:41 цагт хүлээн авчээ. 18:23 цагт Асгат сумын ЗДТГ-аас 4 ажилтан 1 автомашинтай, Сүхбаатар аймгийн ОБГ-ын ЭХАС-ын Бүлгийн дарга а/д Д.Төмөрбатараар ахлуулсан 9 алба хаагч 1 автомашинтай 19:36 цагт гарч түймрийг 20:47 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар 25,000 га талбай түймэрт өртсөн байна.