''Приус 20'' шатсанаас гал гарч, 2 км урт, 300 метр өргөн талбайд шар өвс шатжээ
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Гичгэнэ багийн “Дүнх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 17:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин бүрэн, 2 км урт, 300 метр өргөн талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.