Дулааны худгийн шугамаас эрэгтэй хүний цогцос олджээ
Баянгол дүүргийн 20 дугаар дулааны шугамын худгаас нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ. Онцгой байдлын газарт энэ сарын 03-ны өдрийн 19:18 цагт тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс хүний цогцос гаргаж чадахгүй байна гэсэн дуудлага ирүүлсэн бөгөөд Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 4х4 метрийн хэмжээтэй 3 метр гүнтэй дулааны шугамын худаг дотор нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гарган Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.