Хорих ангид зүү ороох оёдол сурч, ээждээ гар утасны цүнх оёж илгээгээд, хүү уучлал хүсжээ
Өчигдөр Бурхан багшийн ээжийнхээ ачийг хариулсан өдөр боллоо. Ээжтэй хүн бүхэн энэ өдөр өөрийн чадах зүйлсээрээ ачийг хариулах гэж хичээж, тэмүүлсэн аж. Харин хорих ангид орж, олон жилийн ял авсан ч нэгэн хүү энэ өдрийг мартаагүй байна. Тэрбээр гэнэн томоогүй байдлаасаа болж олон жил хорих ял авчээ. Хорих ангид тэр дэмий суусангүй зүү ороох оёдол сурчээ. Тэгээд хүү ээждээ гар утасны цүнх оёж, Бурхан багшийн ээийнхээ ачийг хариулсан өдрийг угтаж, ойр тойрныхоороо илгээсэн байна. Түүний урласан гар утасны цүнхэн дээр "Ээждээ би хайртай " хэмээгээд ээжээсээ уучлал хүсжээ.