Монголын хөлбөмбөгийн 17 хүртэлх насны шигшээ баг Доха хотод эхний бэлтгэлээ хийлээ

10-р сарын 24, 2024 - 08:44
2 сарын өмнө
 0  7
Монголын хөлбөмбөгийн 17 хүртэлх насны шигшээ баг  Доха хотод эхний бэлтгэлээ хийлээ

Монголын хөлбөмбөгийн 17 хүртэлх насны шигшээ баг U17 насны ААШТ-ий Урьдчилсан шатны тэмцээнд оролцохоор Катарын нийслэл Доха хотод ирж эхний бэлтгэлээ хийлээ.


Манай багийн хувьд F группт Катар, Япон, Непалын хүчирхэг багуудтай нэг хэсэгт ороод байгаа юм. Мэргэжлийн хөлбөмбөгийн замналынхаа анхны гарааг Азийн хүчирхэг багуудтай эхэлж байгаа нь манай залууст томоохон сургууль, туршлага болно.

Монголын шигшээ баг эхний тоглолтоо талбайн эзэн Катарын шигшээ багтай, орон нутгийн цагаар аравдугаар сарын 23-ны 17:00 цагаас хийх бөгөөд хэсгийн бусад тоглолтоо аравдугаар сарын 25, 27-ны өдрүүдэд хийнэ.


Тоглолтын линкийг тухай бүрт нь оруулах учир үзэгчид маань залуусынхаа тоглолтыг үзэж дэмжээрэй.

Share:
7

like

dislike

love

funny

angry

sad

wow