3119 таксины жолооч гэмт хэрэгт холбогджээ. Үүний 133 нь хүний амь нас, эрүүл мэндэд халдсан гэмт хэрэг байна
Дорноговь аймгийн Сайншанд сум нийгмийг цочроосон гэмт хэрэг гарсны дараа такси үйлчилгээг нэгдсэн байдлаар бүртгэлжүүлсэн байна. Тус сумын хэмжээнд зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг хоёр компанийн 130 гаруйг таксийг нэгдсэн журмаар бүртгэлжүүлж, жолооч нарыг энгэрийн тэмдэгтэй болгох ажлыг зохион байгуулжээ. Ингэснээр таксигаар үйлчлүүлж буй иргэдэд баталгаатай тээврийн хэрэгслээр үйлчлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ард иргэд болон, хүүхэд багачуудыг аюулгүй тээврийн хэрэгслээр зорчуулах боломж бүрдүүлсэн талаар тус сумын ЗДТГ-аас мэдээлэв. Судалгаагаар улсын хэмжээнд 2018 оноос хойш нийт 3119 таксины жолооч гэмт хэрэгт холбогджээ. Үүний 133 нь хүний амь нас, эрүүл мэндэд халдсан гэмт хэрэг байна.
Мөн 60 таксины жолоон хүчингийн гэмт хэрэг үйлджээ. Ерөнхийдөө таксины жолооч нар хулгайн хэрэгт холбогдох нь хамгийн түгээмэл аж. Тэгвэл нийслэл Улаанбаатар хотод 2940 таксины жолооч гэмт хэрэгт холбогдсон байна. Иргэдийн хувьд зөвшөөрөлгүй таксинд эд зүйлээ мартах орхих, цаашлаад Эрүүгийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их байгаа юм.