Бага насны хүүхдийн амь насыг хохирсон этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо
Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны ... дугаар гудамжинд найман настай хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хэргийг шалгахад “Бага насны хүүхэд нь гаднын нөлөөтэй амиа алдсан” болох нь тогтоогдож гэмт хэрэгтнийг тогтоосон байдаг. Энэ хэргийг 21 настай эрэгтэй үйлдээд хэргийн газрыг орхин зугтаасныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, тухайн этгээдийг баривчлан цагдан хорьсон юм. Энэ хэргийг өнөөдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүж “гэмт этгээдийг бүх насаар хорих ял”-аар шийтгэжээ.