309-р цэцэрлэгт Соробан сампины сургалт явуулдаг "ТDU" нэртэй сургалтын төвийн багш С хүүхдүүдийг хүчирхийлдэг байжээ
Нийслэлийн 309-р цэцэрлэгт Соробан сампины сургалт явуулдаг "ТDU" нэртэй сургалтын төвийн багш С хүүхдүүдийг хүчирхийлж байсан явдал ил болжээ. Тэрбээр цэцэрлэгийн хүүхдүүдийг хичээлээ ойлгоогүй гэх шалтгаанаар чимхэж, балаар хатгаж удаа дараа зоджээ. Үүнээс үүдэн хүүхдүүд цэцэрлэгтээ явахаас айдаг болсон талаар эцэг, эхчүүд ярьж байна. Энэ хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа юм байна. Урьдчилсан байдлаар эцэг эхчүүд камерын бичлэг үзэхэд сэрт хийм бичлэгүүд гарч иржээ. Сургалтанд явдаг хүүхдүүд бүгд багшдаа зодуулдаг байсан бөгөөд сэтгэл зүйн дарамтад орсон байгаа аж.