НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг тав болгох санал гарчээ
НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурийг иргэд нийгмийн сүлжээнд илэрхийлдэг. Тэгвэл энэ асуудлыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хөндсөн байна. НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх талаар саналыг МҮХАҮТ-ын өмнөх удирдлагууд болон CEO клубээс ирүүлсэн талаар УИХ-ын дарга сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө онцоллоо. Түүний зүгээс " НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох саналыг МҮХАҮТ-ын өмнөх удирдлагууд болон CEO клубээс ирүүлсэн. Уг саналын тооцооллыг Сангийн яамаар хийлгэж, мэтгэлцээн зохион байгуулна" гэв.