Баянхонгорын хойд, Өвөрхангайн өмнөд хэсэг, Дундговийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орно

10-р сарын 4, 2024 - 16:01
3 сарын өмнө
 0  21
Баянхонгорын хойд, Өвөрхангайн өмнөд хэсэг, Дундговийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орно

Өнөө, маргаашдаа говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, шөнөдөө хүйтэрч хонох тул, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна. Мөн Баянхонгорын хойд, Өвөрхангайн өмнөд хэсэг, Дундговийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орно

2024 оны 10-р сарын 06-наас 2024 оны 10 сарын 10-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 8-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, нойтон цас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 08-нд нутгийн зарим газраар, 09-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +5…+10 градус дулаан, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +9…+14 градус дулаан байна. 9-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

Share:
21

like

dislike

love

funny

angry

sad

wow