Хувийн сууц шатаж, түрээслэн амьдарч байсан эрэгтэй нас баржээ

10-р сарын 18, 2024 - 09:44
2 сарын өмнө
 0  24
Хувийн сууц шатаж, түрээслэн амьдарч байсан  эрэгтэй нас баржээ

Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 03:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 6х8 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн дээвэр хэсэг, залгаа 9х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт түрээслэгч иргэн Э /40 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.

Share:
24

like

dislike

love

funny

angry

sad

wow