21.5 тэрбум төгрөгийн дэмжлэгийг аймаг орон нутаг, малчдад олгоно
Өвөлжилтийн хүндрэлтэй холбоотойгоор өнөөдрийн Засгийн Газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийв.
Хуралдаанаар:
- Тэжээл, импортын гурилын татварыг чөлөөлөх асуудлыг Улсын Их Хуралд өргөн барих
- Аймаг, орон нутаг руу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийг явуулахтай холбоотой бензин шатахууны зардал
- Сум, багууд руу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх зорилготой ажлын хэсэг ажиллаж байна.
- Малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйжүүлэлтэй холбоотой ажлыг зохион байгуулах зардал
- Отор нүүдлээр яваа иргэдэд хоол хүнс, эмийн багцыг хүргэх ажил
- Зарим сумдад зориулалтын эмнэлгийн автомашиныг нийлүүлэх гэх мэт аймаг орон нутаг, малчдад нийт 21.5 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлэхээр Засгийн Газрын хуралдаанаас шийдвэрлэжээ.