Хавдартай хүүхдүүдийг хичээл завсардуулахгүйн тулд “Сургалтын танхим” нээлээ

2-р сарын 16, 2024 - 17:44
10 сарын өмнө
 0  36
Хавдартай хүүхдүүдийг хичээл завсардуулахгүйн тулд “Сургалтын танхим” нээлээ

Хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагч, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжиж төлөвшүүлэх зорилгоор 2002 оноос дэлхийн дахинд “Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн.

ЭХЭМҮТ 2017 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хавдартай хүүхдүүдэд зориулсан “Сургалтын танхим”-ыг ашиглалтад оруулж, анхны хичээлийн шинэ жилийг эхлүүллээ.

Хавдраар өвчилсөн хүүхдүүдийн эмчилгээний явц удаан байдаг тул хичээлээс завсардах, хоцрогдох, үүнээс үүдэн гадуурхалд өртөх явдал цөөнгүй гардаг тул БГД-ийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран хүүхдүүдэд хичээл заахаар болжээ.

Share:
36

like

dislike

love

funny

angry

sad

wow