АНУ-ын Теннесси мужид багш нар сургуульд буу авч явахыг зөвшөөрлөө

4-р сарын 24, 2024 - 10:23
8 сарын өмнө
 0  15
АНУ-ын Теннесси мужид багш нар сургуульд буу авч явахыг зөвшөөрлөө

АНУ-ын Теннесси мужийн хууль тогтоогчид багш нар сургуульд буу авч явахыг зөвшөөрсөн хуулийн төслийг дэмжжээ.


Мужийн захиргааны Сенатын танхим энэ сарын эхээр багш нарт буу авч явахыг зөвшөөрсөн хуулийг дэмжсэн юм. Өнгөрсөн жил Теннесси мужийн Нэшвилл хотод байрладаг нэгэн сургуульд гурван хүүхэд, гурван сургуулийн ажилтан буудуулж амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийн дараа Теннеси мужийн хууль тогтоогчид бууны тухай хууль дээр ширүүн маргаан өрнүүлсэн юм. Ардчилсан намаас мужийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон зарим хууль тогтоогчид эсэргүүцлийн жагсаал хийснийхээ улмаас албан тушаалаасаа хөөгджээ.


 Энэ саналыг дэмжиж буй хүмүүс багш нар буутай байх нь сургуульдаа гал нээхээр зэхэж буй хүүхдүүдийг зогсооно гэж үзэж байгаа. Харин эсэргүүцэгчид санамсаргүй галд хүн амь үрэгдэж магадгүй гэж болгоомжилж байгаа аж.

Share:
15

like

dislike

love

funny

angry

sad

wow