Автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт цуцлагдснаар замын ачаалал эрс нэмэгджээ
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахаар автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэр хагас сар үргэлжилсэн. Тус шийдвэрийг энэ сарын 1-нд цуцалж, автомашинууд долоо хоногийн нэг өдөр замын хөдөлгөөнд оролцохгүй байх хуучин журмаар зорчиж буй.
Тэгвэл улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахад ачаалал 60-66 хувьтай байсан бол одоо 88-92 хувь болж нэмэгджээ. Цагаан сар болох гэж буйтай холбоотойгоор зах, худалдааны төвийг чиглэсэн хөдөлгөөн их байна.