Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын үндэсний хороог байгуулж, Ерөнхий сайд ахална

8-р сарын 17, 2023 - 07:48
1 жил өмнө
 0  25
Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын үндэсний хороог байгуулж, Ерөнхий сайд ахална

Хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжил, хотуудын төлөвлөлтийн шаардлагад нийцээгүй барилга, байгууламжийн асуудлыг цэгцлэх зорилгоор Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын үндэсний хороог  байгуулахаар болжээ. Түүнчлэн тус хороог Ерөнхий сайд ахалж ажиллахаар болсон байна. 

Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ, Дунд голын дагуу болон Дарь-Эхийн авто зам дагуу үер, усны аюултай нөхцөл байдал үүсэж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулахад нөлөөлсөн замбараагүй, төлөвлөлтгүй газар олголт, барилга байгууламжийн төвлөрлийн асуудлыг цэгцлэх зорилгоор эрдэмтэн, судлаач, мэргэжлийн хүмүүсийг оролцуулан судалж, олон улсын болон мэргэжлийн байгууллагын судалгаа, шинжилгээнд тулгуурлан цаашид газар зохион байгуулалт, хот төлөвлөлт, байгуулалтын асуудлыг нэгдсэн байдлаар шийдвэрлэж ажиллах нь зүйтэй хэмээн үзжээ

Share:
25

like

dislike

love

funny

angry

sad

wow